Уншигч танд Хүний эрхийн Үндэсний Комисс, “Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн Газар”-ын хамтран нийсэн нэгэн судалгаанаас танилцуулж байна. Тэдний хийсэн судалгаанд Улаанбаатар хотын 7 дүүрэг, хөдөө орон нутгийн 8 аймгийн 12-18 насны нийт 4,264 хүүхэд, 2,743 эцэг эх/асран хамгаалагч, 152 хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд нийт 7,159 хамрагдсан байна. Судалгааны үр дүн:
1. Хүүхдүүд өөрсдийн эрхийн тухай хангалтгүй мэдлэг
-
Нийт хүүхдүүд хүүхдийн эрхийн тухай мэдлэг бага
-
Хүүхдийн эрх гэдгээр амьд явах, эсэн мэнд амьдрах, сурах, хоол унд, орон байраар хангагдах зэрэг ерөнхий эрхээр хязгаарлан ойлгодог
2. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдал ямар байна вэ?
Судалгаанд хамрагдсан:
-
10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд
-
2 хүүхэд тутмын 1 нь бие махбодын хүчирхийлэлд
-
3 хүүхэд тутмын 1 нь үл хайхрах хүчирхийлэлд
-
4 хүүхэд тутмын 3 нь сэтгэлийн хүчирхийлэлд
-
8 хүүхэд тутмын 1 нь сексийн шинжтэй дарамт, шахалт, халдлагад өртөж байсан гэж хариулсан ноцтой хариу өгсөн байна.
3. Хүүхдийн эрх хаана зөрчигдөж байна вэ?
Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн харж байгаагаар:
- гэр бүлийн орчинд (84.7%), сургуулийн орчинд (50.7%), гудамж, нийтийн эзэмшлийн орчинд (44.7%) хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг
Хүүхдүүдийн хувьд:
-
гэр бүлийн орчинд 15.6%, сургуулийн орчинд (36.2%), гудамж талбайд (53.8%) хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг гэж хариулжээ
4. Хүүхдүүд айдастай байна.
-
2 хүүхэд тутмын 1 нь амьдарч буй орчноо аюулгүй гэж боддоггүй
-
тэдний 38.3% нь сургуулийн орчинд (багш, сургуулийн атаман, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш)
-
45.3% нь гэр бүлийн орчинд (өөрийн төрсөн болон хойд эцэг эхээс, ах эгч, хамаатан садан) 16.4% нь бусдаас (гудамж талбайд, үзвэр үйлчилгээний газарт, цахим орчинд, танихгүй хүнээс) хамгийн их айдаг гэжээ.
5.Хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэлт хангалтгүй байна.
Судалгаанд хамрагдсан 2 оролцогч тутмын 1 нь хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийг мэдээлэхгүй байгаа гол шалтгаан бол хаана, хэнд, хэрхэн хандахаа мэддэггүйтэй холбоотой гэж тус тус хариулсан байна.