Сэтгүүлчдэд зориулсан уулзалт, сургалт, хэлэлцүүлэг болно

Сэтгүүлчдэд зориулсан уулзалт, сургалт, хэлэлцүүлэг болно


1 сар

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос санаачлан “Хамгийн чухал нь эрүүл мэнд” 38 дахь удаагийн сургалт зохион байгуулах гэж байна.

“Хамгийн чухал нь эрүүл мэнд” сэдэвт сургалтдаа Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцдэг үндэсний төвүүд (ЭМЯ,ХӨСҮТ,ХСҮТ,АШУҮИС,НҮБ-ХС)-ийн удирдлагуудыг оролцуулж, сүүлийн үеийн мэдээ, дата, судалгаа болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үүнд хэвлэл мэдээллийн оролцоо, нөлөө, хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд мэдээлэл хүргэнэ.

Сэтгүүлчид, эх сурвалжуудыг нэг дор ийн цуглуулж буй нь салбар хоорондын мэдээллийн эх сурвалжуудыг тэлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, нийтлэг гаргадаг алдаа, дутагдлаа ярилцах, нийтийн эрүүл мэндийн төлөө үр дүнтэй хамтран ажиллах, иргэд, олон нийтэд хүрч буй мэдээллийн үнэн, зөв, бодит байдлыг хангах зэрэг олон талын үр ашигтай, үндэсний хэмжээний уулзалт, сургалт болох юм.

Сургалт арван нэгдүгээр сарын 8-ны баасан гарагт 08:30-17:30 цагт The Corporate Hotel, Conference Hall (Баянгол зочид буудлын ард)-д зохион байгуулагдана.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү