СОНСГОЛ: “Хэрэг хүлээлгэх гэж цагдаа нар бүлэглэн зоддог”

СОНСГОЛ: “Хэрэг хүлээлгэх гэж цагдаа нар бүлэглэн зоддог”


3 долоо хоног

"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт"-ийн талаарх хяналтын сонсгол үргэлжилж байна.

Сонсголд, хууль эрх зүйн байгууллагуудын төлөөлөл болон эрхээ зөрчүүлсэн иргэд оролцож, санал гомдол илэрхийлж буй юм.

Энэ үеэр, иргэн н.Бадамзул хэрэг хүлээлгэх гэж цагдаа нар тагнаж, цагддаг, бүлэглэн зоддог талаар ярив.

Тэрбээр хэлэхдээ "Эрүүдэн шүүлт тулгаж, өгсөн өргөдөл, гомдолд нь эргүүлэн өөрийг нь холбогдогчоор торгож шийтгэхийг үзлээ.

Би нийт 284 өргөдөл гомдол гаргасан. Гэвч цагдаа нар агуулгыг нь өөрчлөөд, прокурор руу илгээдгээс болж хохирсон хүн байна.

Өргөдөл гомдлоо шийдүүлэхээр хөөцөлдөж явахдаа цагдаа нарт зодуулж, тамлуулж байсан. Бүлэг цагдаа гэр оронд ирж тагнаж, чагнадаг, машинаар араас дагаж, мөргөдөг.

Хэрэг хүлээлгэх гэж элдэв зүйл асууж, шалгаадаг. Насанд хүрээгүй хүүхдүүдээс маань хүртэл мэдүүлэг авдаг. Сургууль дээр нь хүртэл очиж, нүцгэлэн хүүхдүүдийн дунд ичээж, зовоосон.

Асран хамгаалагч, хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдүүдийг байцаах байдлаар манай гэр бүлд санаатайгаар халдаж байна. Гэрт орж ирээд бүтэн жилээр ус хаачихсан.

Энэ асуудлуудыг яриад явахаар барьж авч зодоод байдаг. Зодуулж, эрүүл мэнд хохироод эмнэлгээр явсан эмчилгээний баримтууд хүртэл бий.

ХЭҮК-т хандахаар цагдаагийн асуудалд оролцохгүй гээд урдаас шууд няцаадаг. Олон улсын хүний эрхийн байгууллагад хандаад өгөөч гэхээр өргөдөл гомдлыг минь нүдэн дээр урж тастаад хаядаг.

Би бизнес эрхэлдэг байсан. Бизнесийг маань хүртэл бүр хаасан. Мөн хэн нэгнээр сайт, телевизээр гүтгүүлэх, санаатайгаар доромжлуулж, олон нийтэд худал мэдээлэл тараадаг.

Жишээлбэл, би 2018 онд олон улсын үзэсгэлэнд оролцож, ажилласан. Гэтэл үүнийг хүртэл хятад хүнтэй суусан гэж худал мэдээлэл тарааж, гүтгэсэн" хэмээн ярилаа.

СОНСГОЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА:

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү