Цахирмаа цэцэг нь төгс төгөлдрийг бэлгэддэг

Цахирмаа цэцэг нь төгс төгөлдрийг бэлгэддэг


6 жил

Урин дулаан энэ улиралд танай гэрийг гэрлтүүлэх зүйл бол тасалгааны цэцэг. Цахирмаа буюу Орхидея цэцгийн бэлгэдэл хэрхэн арчлах талаарх зөвлөгөөг хүргэж байна. 

Бэлгэдэл: Цэцгийн хаан гэгддэг цахирмаа цэцэг нь төгс төгөлдрийн бэлгэ тэмдэг юм. 

Орчинд үзүүлэх нөлөө: Цахирмаа цэцгийг айлд байхад зөв энерги ялгаруулдаг гэж үздэг. Мөн энэ цэцэг нь орчиндоо амьдралын баяр баясгалан, эзэндээ таашаалыг өгөхөөс гадна үл үзэгдэх эрч хүчээрээ хосуудын амьдралд төгс төгөлдрийг авч ирдэг гэнэ. 

Арчилгаа: Арчилгаа нилээд шаарддаг цэцгийн тоонд ордог. Цахирмааны навчнаас эрүүл зөв ургаж болон анхаарах зүйл байгааг харж болно. 

Гэрэл: Гэрэлтүүлгийг зөв тохируулах нь чухал байдаг. Нарны шууд тусгалд тавихгүй байх хэрэгтэй. Сарнисан тод гэрэлтэй орчинд илүү тохиромжтой. Навч нь гүн ногоон өнгөтэй байх нь гэрэл хангалтгүй байгааг илтгэх бөгөөд гэрэл дутвал цэцэглэх явц удааширна. Навч шарлах, захаараа хүрэнтэх нь гэрэл их байгаагийн шинж юм. 

Усалгаа: Цахирмааг зориулалтын хөвдөн эсвэл холтсон хөрсөнд суулгадаг. Хөвдөн хөрс нь чийгийг маш сайн хадгалдаг тул усалгааг ихдүүлж болохгүй. Услах ус нь тасалгааны хэмтэй хлоргүй байна. Услахдаа аль болох навчинд ус хүргэхгүй байх, навчны гол руу ус орвол сальфетканд шингээж авна. Өглөө юмуу өдөр услана. Орой услах нь үндсийг ялзруулах аюултай. 

Бусад: Зориулалтын бордоо буюу тэжээлээр 2-3 долоо хоногтоо 1 удаа заавал бордож өгнө. Цахирмааны бордоо нь тусдаа байдаг юм. Бусад цэцгийг борддог цэцэгт ургамлын бордоогоор бордож болохгүй. Болж өгвөл суулгах цэцгийн сав нь гэрэл нэвтрэх тунгалаг сав байвал илүү тохиромжтой.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Эрдэнэ Очир [192.168.8.xxx] 2 жил
Гоё байна
Халиун [192.168.8.xxx] 2 жил
Хуц
Зочин [192.168.8.xxx] 2 жил
Зочин [192.168.8.xxx] 2 жил
Зочин [203.91.115.xxx] 5 жил
Холтсон хөрс зардаг газар бна уу
Зочин [66.181.161.xxx] 5 жил
Гоё цэцэг
Тунгаа [66.181.191.xxx] 6 жил
цахирмаа цэцэг минь их сайхан цэцэглэж байна харин яаж үрслүүлэх вэ үндэс нь савны гадуур ургаад явж өгөх нь ээ