"Монгол Улсын иргэн өмгөөлөгчгүй шүүгдэх ёсгүй"

"Монгол Улсын иргэн өмгөөлөгчгүй шүүгдэх ёсгүй"


1 сар

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гэр бүлийн зүгээс түүний давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүсч  өнөөдрөөс эхлэн /2024.11.05/ өлсгөлөн зарлаж, суулт хийж байгаагаа илэрхийллээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал болж түүнд шүүхээс 4.9 жилийн хорих ял оноогоод байгаа билээ. Тэгвэл түүний давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 7-ны өдөр болох юм. Тэрбээр давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүсч буй. Улмаар давж заалдах шүүх хурал хүртэл хорих ангидаа  өлсгөлөн зарлаад байгаа юм.

Тэгвэл түүний ээж М.Алдартуяа тэрбээр, миний охин Н.Өнөрцэцэг 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаад хоригдлоо. Ерөнхийдөө таван хэрэг дээр шалгагдаж байгаа юм билээ. Нэг хэрэг нь улсын нууцтай холбоотой гэсэн. Тиймээс давж заалдах шатны шүүх хурлыг хийхдээ улсын нууцаас бусад хэргийг нээлттэй шүүж өгөхийг хүсч байна гэжээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа тэрбээр, миний охин Н.Өнөрцэцэг 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаад хоригдлоо. Ерөнхийдөө таван хэрэг дээр шалгагдаж байгаа юм билээ. Нэг хэрэг нь улсын нууцтай холбоотой гэсэн. Тиймээс давж заалдах шатны шүүх хурлыг хийхдээ улсын нууцаас бусад хэргийг нээлттэй шүүж өгөхийг хүсч байна гэжээ. Харин түүний дүү Н.Амгаланбаярын зүгээс "манай гэр бүл дүүгээ ямар хэрэг хийгээд шоронд орсныг сайн мэдэхгүй байна. Тиймээс шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүсч байгаа. шүүх хурлыг нээлттэй явуулснаар бидний болон ард түмний эргэлзээ тайлагдана. Өмгөөлөгч болон хуульчдын хувьд улсын нууцаас бусад хэргийг нээлттэй явуулж болно гэдэг байр суурь илэрхийлж буй. Дахин шүүх хурлыг хаалттай явуулж дүүд минь хэдэн жилийн ял өгөхийг бид мэдэхгүй. Тиймээс бид үзэл бодлоо илэрхийлж байгаа юм” гэжээ.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэнтэй уулзсан байна. Тэрбээр, "намайг Хууль зүйн сайд болоод удаагүй байхад сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал болсон. Өмгөөлөгч авах эрхээр нь хангаагүй гэдэг асуудал яригдаж байгаа. Өмгөөлөгчтэй шүүгээгүй гэх гомдол ирсэн. Тэгээд тухайн хэрэг маргааны талаар мэдээлэл байхгүй мөн би ийм хэргийг өмгөөлөхгүй гэх зүйлийг ярьсан. Шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан байтал шүүх хурал хийсэн гэсэн гомдол гарсан. Тиймээс асуудлыг шүүхийн сахилгын хороонд шилжүүлсэн.

Монгол Улсын иргэн өмгөөлөгчгүй шүүгдэх ёсгүй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү