Сармис юунд хэрэгтэй вэ

Сармис юунд хэрэгтэй вэ

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил

   Сармисанд дундажаар ус 64-66%, азотлог бодис 6,7%, тос 0,06%, азотлог шим бус тэжээлийн бодис 26,3%, эслэг 0,77%, үнс 1,4% байдаг. Мөн эфирийн тос түүнийг хурц амт үнэртэй болгож өгдөг. Хүн төрөлхтөн ургамлын фитонцит чанарыг эмчилгээний зорилготой ашиглаж ирсэн төдийгүй сармисны фитонцит чанар нь нян устгах, мөөгөнцөр, бүдүүлэг бичил биетүүдийг устгах чадвартай боохыг тогтоожээ. Ийм ч учраас элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, анаагахын тулд идэх, түрхэх , хүлхэх, биедээ хадгалах, ханд уусмал бэлтгэн хэрэглэж ирсэн. Хэрвээ таньд сармиснаас харшлах зүйлгүй бол удаан хугацаар хэрэглэж болно.

Зүрх судасны өвчний үед

  • Сармис нь цусан дах холестерины хэмжээг бууруулах чадвартай
  • Организм дахь хорт бодисын үйлчилгээг бууруулна
  • Сармис нь судасыг өргөсгөж цусны даралтыг бууруулж, зүрхний булчингий үйл ажиллагааг хэвийн байлгана
  • Цусан дахь сахарын хэмжээг бууруулна
  • Судасны уян хатан чанарыг сэргээж, цусыг цэвэршүүлж судасны хатуурлын товрууг уусгана
  • Зүрхний титэм судасны агшилт тархины судасны агшилтын үед онцгой нөлөөлнө.

   Сармисыг жижиглэн хэрчиж хэрэглэнэ. Хэрвээ зажилж хэрэглэвэл шүлсний булчирхайн ферментийн нөлөөгөөр ашигтай бодис задардаг. Дээрхи өвчний үед өдөр тутамд хэрэглэж болно. Үүний тулд өглөө бүр өлөн үедээ нэг ширхэг хумсыг буцалсан устай хэрэглээд 30-40 минутын дараа хоол идэх, ус ууж болно. Өдөр тутамд нэг шүд сармисыг идэхэд хоёр жилийн дараа зүрхний үйл ажиллагаа хэвийн байдалд орно.

Арьс салстын өвчний үед

  • Шарх, шалбархай түлэнхийн идээт үрэвсэлийн үед сармиснй шүүстэй давсны уусмалаар арчихад идээ нь арилж эд эс амархан төлжинө.
  • Үсний хугаралтыг зогсоох, үсийг бэхжүүлэхэд хэрэглэнэ. Хэрэглэхдээ 8-10 ширхэг хумс сармисыг жижиглэж хэрчих, эсвэл няцлана. Хэрвээ та хуурай үстэй бол тал хувьд нь ургамлын тосыг холино. Бэлдмэлийг үсний угт түрхэж 2 цаг байна_ дараа нь үсээ саван шингэн савангаар угаана. Ойролцоогоор 2-3сар, 7-10 хоногт нэг удаа энэ бэлдмэлийг түрхэнэ.

Амьсгалын замын өвчний үед

  • Ханиад томууны дэгдэлтийн үед шөлөнд жижиглэн буцалгаж хэрэглэнэ
  • Биеийн ерөнхий дархлал эсэргүүцэлийг сайжруулна.
  • Ханиад томууны үед сармисыг утлагаар хэрэглэнэ.

Утлага хийхдээ сармисны шүүсийг нэрмэл ус, 0,25%-ын новокайвны 1:3-ын харьцаагаар найруулж бэлтгэнэ. Нэг удаагийн утлагаар 2гр сармис орохоор бэлтгэнэ.

Шимэгч хорхойн өвчний үед

   Цагаан хорхой хялгасан хорхойн өвчний үед өргөн хэрэглэнэ. Гэдэсний цагаан хорхойтох өвчний үед сармисны хандаар бургуй тавьж эмчилдэг. Уусмал бэлдэхдээ 200гр буцалсан усанд сармисны нэг ширхэг хумсыг жижиглэн хийгээд 12 цаг байлгасны дараа шүүж ханд бэлтгээд хэрэглэнэ. Эмчилгээний бургуй тавихын өмнө цэвэрлэх бургуй урьдчилан тавьсан байна. эмчилгээний уусмалыг бүдүүн гэдсэнд 5 минутаас доошгүй хугацаагаар байлгах шаардлагатай. Бургуйг өдөрт нэг удаа хоёр долоо хоног дараалан тавих шаардлагатай. 

Хориглох өвчин: Сармисны бэлдмэлийг бөөрний өвчтэй, таталт өгдөг, артерийн хэт өндөр даралттай, элэгний архаг үрэвсэлтэй, жирэмсэн хүмүүст хэрэглэхийг хориглодог.

Та сармисыг хэрэглэснээр биеийн эсэргүүцэх чадвар, дархлалын системээ сайжруулж бие махбодио архаг буюу хурц үрэвслээс сэргийлж чадна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.126.88.xxx] 4 жил
Яаж хэрэглэхн бол
Jagaa [202.126.88.xxx] 5 жил
Hums sarmis buhleer ni zalgiad bwal zadrah bolowuu
Goo [66.181.161.xxx] 5 жил
Burgui gej yu gesen vg we
Хүн [66.181.161.xxx] 4 жил
Боргоон шахагч
Erkhbayar [59.153.87.xxx] 5 жил
Бургуй гэдэг нь юу вэ
bymbaa [66.181.161.xxx] 6 жил
Sain bnu 1 nas 4 sartai emegtei hvvhed tsagaan horhootoi bolchihoj yaj ymar arga hemjee awah we geriin nohtsold bogsnoos n tsagaan horhoi garch ireed bga zowlogoo ogooch my utas 80124115
Зочин [85.96.57.xxx] 6 жил
Bayrlalaa