2026 оноос математикийн босго онооны шалгалт авдаг болно

2026 оноос математикийн босго онооны шалгалт авдаг болно


4 долоо хоног

2026 оноос монгол хэлээс гадна математикийн хичээлээр босго онооны шалгалт авдаг болохоор шийдвэрлэжээ. 

ЕБС төгсөгчид монгол хэлний шалгалт өгдөг. Улмаар 400 босго оноог давсан бол хүссэн хичээлээр ЭЕШ өгөх боломж нээгддэг. Тэгвэл их, дээд сургуульд элсэгчид нь монгол хэлээс гадна математикийн суурь мэдлэгтэй байх нь зөв гэж Боловсролын яам үзжээ.

Боловсролын сайд П.Наранбаяраас энэ талаар тодруулахад "2026 оноос хэрэгжиж эхлэхээр шийдвэрлэсэн. Харин бэлтгэл ажлууд хийгдэх шаардлагатай" гэж хэллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү