Н.Алтанхуяг: Энэ олон гишүүд эсэргүүцсээр байхад хүч түрээд төсөв батлах гэж байгаагаас ич

Н.Алтанхуяг: Энэ олон гишүүд эсэргүүцсээр байхад хүч түрээд төсөв батлах гэж байгаагаас ич


1 сар

УИХ-ын Төсвийн байнгын хороогоор 2025 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг төсвийн төсөлд шүүмжлэлтэй байгаагаа илэрхийлэн "Та нар дэг барих ёстой юм уу, аж ахуйн нэгжүүдээ хөл дээр нь босгож улс орноо хөгжүүлэх ёстой юм уу.

Эсвэл дэг барьж байгаа нэрээр хүмүүсийн амыг бариад сууж байх ёстой юм уу. Энэ олон гишүүд эсэргүүцсээр байхад хүч түрээд төсөв батлах гэж байгаагаас ич. Ийм зүйл байдаггүй юм аа. Ц.Даваасүрэн уг нь манай тал байсан чинь ДАЙСНЫ ТАЛ болчихсон байна. Улс орноо хөгжүүлэх ёстой болохоос хэдэн гишүүдийн амыг "таглах" гэж энд суугаагүй. Одоо ийм тоглоомны ажлаа болимоор байна" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү