"Canton fair"-т 34 мянган компани оролцож байна

"Canton fair"-т 34 мянган компани оролцож байна


2 жил
4-р сарын 15-ны үдээс хойш "Canton fair" экспорт импортын бараа бүтээгдэхүүний 133 дахь удаагийн үзэсгэлэн БНХАУ-ын Гуанжоу хотод нээгдэв. Тус үзэсгэлэн нь 4-р сарын 15-наас 5-р сарын 5-ныг хүртэл 3 үе шаттайгаар зохиогдох бөгөөд үзэсгэлэнгийн талбай, оролцогчдын тоогоор шинэ рекорд тогтоож байна.
 
Энэ жилийн үзэсгэлэн нь хуучин үзэсгэлэнгийн танхимыг дахин ашиглахаас гадна 100 мянган метр квадрат талбай бүхий шинэ үзэсгэлэнгийн талбайг нэмж ажиллуулж, нийт талбай нь 1.18 сая метр квадрат байсныг 1.5 сая метр квадрат болгон өргөжүүлж, лангууны тоо 60 мянга байсныг 70 мянга болгон нэмэгдүүлжээ.
 
Мөн тус үзэсгэлэнд оролцохоор 34 мянган аж ахуйн нэгжийн төлөөлөл Гуанжоу хотод хүрэлцэн очсон бол 9000 компани шинээр бүртгүүлж, 39271 аж ахуйн нэгж цахимаар оролцож байгаа аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү