Хүүхдүүдэд үзвэр үзүүлэх ₮18.3 тэрбумыг өөр чиглэлээр ашиглах боломжгүй

Хүүхдүүдэд үзвэр үзүүлэх ₮18.3 тэрбумыг өөр чиглэлээр ашиглах боломжгүй


1 сар

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр зарим гишүүнээс Соёлын сайдын багц дахь өсвөр үеийнхэн соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арьс шир боловсруулах үйлдвэр рүү шилжүүлэх санал гаргав. 

Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр 18.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй байх санал гишүүдээс гарган, түүнийг байнгын хороо дэмжсэн. Гэвч чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэх үеэр уг санхүүжилтийг хэвээр үлдээсэн юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав.

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга: Өсвөр үеийнхэнд 18.3 тэрбум төгрөгөөр кино үзүүлэхийг ард түмэн дэмжихгүй байгаа. Энэ санхүүжилтийг Дарханы арьс ширний үйлдвэр рүү шилжүүлэх боломжтой юу. Малчдынхаа амьжиргааг дэмжиж, макро эдийн засгаа хөгжүүлэх шаардлагатай байна.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72.1-д заасны дагуу одоо ямар нэгэн санал өгөх, ялангуяа П.Мөнхтулга гишүүний саналаар санхүүжилт шилжүүлэх ямар ч боломжгүй.

Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг дээр энэ бүх асуудлыг ярьж хэлэлцээд, гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн байгаа. Гурав дахь хэлэлцүүлэг дээр найруулгын шинжтэй санал хураалт явуулахыг л зөвшөөрсөн байдаг. Дэгийн хуулиар шинэ санал гаргахгүй, зарчмын зөрүүтэй санал хураалт явуулахгүй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү