Ц.Баатархүү: “Интермед“ эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг хакердсан баг Европын олон эмнэлгийн файлыг барьцаалж байсан юм билээ

Ц.Баатархүү: “Интермед“ эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг хакердсан баг Европын олон эмнэлгийн файлыг барьцаалж байсан юм билээ


4 долоо хоног

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг кибер аюулгүй байдлыг хамгаалах, кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр томоохон шийдвэрүүд гаргалаа. Нэг эмнэлгийн асуудлыг хэвлэлээр мэдээлээд өнгөрөх биш улсын хэмжээнд онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагуудын кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай.

НҮБ-аас гаргасан Кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 103-т эрэмбэлэгдсэн. Ингэхдээ хууль эрхзүйн шалгуураар өндөр оноо авсан боловч техник технологийн ур чадвар, гадаад дотоодын хамтын ажиллагааанд хамгийн муу үнэлгээ авч байна. Онц чухал мэдээллийг хадгалдаг байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. 

"Интермэд" эмнэлгийн есөн серверийг барьцаалсан. Одоогоор барьцаалагдсан серверүүдийг сэргээж байна. "Интермед" эмнэлгийн өвчтөнүүдийн мэдээллийг хакердсан баг Европын олон эмнэлгийн файлыг барьцаалж байсан юм билээ. Энэ талаар тус эмнэлэг дэлгэрэгүй мэдээлэл өгөх байх. Удахгүй хэвлэлийн бага хурал хийх юм билээ. " гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү