Түгжрэлийн сайдыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

Түгжрэлийн сайдыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна


4 долоо хоног

Хүйтний эрч чангарч хүмүүсийн хөл ихсэж, хотын түгжрэл замаа алдав. Ялангуяа ажил цуглах, тарах цагаар бол ярих ч юм биш. Иргэд шүүмжлэлт үгс дайж байна. Нийслэлийн удирдлагуудаас тэр дундаа "Түгжрэлийн сайд сэтэртэнгээс" дорвитой шийдэл, хариулт хүлээж байна.

Ж.Сүхбаатар, Д.Дэлгэрсайхан нар ядаж л олонд чичлүүлээд үзэгдэж, харагдаж, дуугарч, бараа сүртэйхэн байдаг байв. Гэтэл Р.Эрдэнэбүрэн харин "Чимээгүй ажиллаж байгаа" гээд чимээ алдрав бололтой.

Түгжрэл нийслэлчүүдийн толгойны өвчин болоод удсан. Шийдэх гэж олон жил ноцолдлоо. Дэвшил үгүй. Даанч харамсмаар байгаа юм. 

Сүүлдээ бүр сайдтай болсон. Сахил хүртээд шал дордов гэгчээр л юм болсон доо. Гурван сайдын нүүр үзлээ. Гундсааар л, асуудал даамжирсаар л...

Түгжрэлд бүр түгжээ болох нөхдөд л итгэл хүлээлгэлээ дээ гээд дүгнэхэд хилс болохгүй. 
Р.Эрдэнэбүрэн сайд аа. Та ажлаа хий. Хийж, зүтгэх гэж л Төрийн өндөр албанд залраа биз дээ, ухаар. 
Үүргээ ухамсарлан эс чадваас чаддагт нь ажлаа өг, хотын замыг чөлөөлж чаддаггүй юм аа гэхэд ядаж төрийн албыг түгжээнээс нь чөлөөл...

Эх сурвалж: sanuulga.mn 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү