Ажилтнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна

Ажилтнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна


4 долоо хоног
Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль орчин, Төмөр замын аюулгүй байдлыг хангах чиглэлийн мэдлэг мэдээлийг өгч байна.
Мөн онцгой байдалд хэрэгжүүлэх арга хэмжээ гамшгийн бэлэн байдал, осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж харилцаа хандлага, хувь хүний хөгжил, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай мэдлэг зэргийг энэ сургалтаар өгч байгаа юм.
Энэхүү сургалт нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/173 дугаар тушаалын дагуу хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 502 ажилтан хамрагдаад байна .
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү