Жүжигчин Б.Амарсайхан Halloween-аар “хаалга нүдлээ” гэж уурлан, 4 хүүг лифтэнд зоджээ

Жүжигчин Б.Амарсайхан Halloween-аар “хаалга нүдлээ” гэж уурлан, 4 хүүг лифтэнд зоджээ


4 долоо хоног

Жүжигчин Б.Амарсайхан Halloween-ы баяраар “хаалга нүдлээ” гэж хүүхэд зодсон гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тодруулбал, “Хаалга нүдлээ” гэж уурлан 13-15 насны 3 хүүхэд зодсон гэх нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагын тусгай дугаарт 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “10 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед найзуудын хамт манай найз бусдад зодуулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Тодруулбал:Halloween-ий баярын үеэр хүүхдүүд хотхоны айлуудаар чихэр цуглуулахаар явахдаа хаалга өшиглөснаас болж бусдад зодуулсан гэх утгатай дуудлага мэдээлэл ирснийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү