Дэлхийн улаан номонд манай орны амьтадаас Тахь адуу, Хулан адуу, Хавтгай тэмээ, жигүүртнээс Цагаан тогоруу гэх мэт амьтад оржээ.
Тахь адуу
Eguus prezewalskii: Устгах аюулд орсон, нэн ховор, дэлхийн хэмжээнд ховордсон зүйл. Зэрлэг адууны цор ганц үйлдвэр. Биеийн урт 250см, мундаагаараа 146 см өндөр, жин 300кг хүрдэг. Бие лагс, толгой том, хүзүү бахим, цээж өргөн, сэрвээ хондлой тэнцүүвтэр, дэл богино, босоо. Сүүлний хялгас гэрийн адуутай ижил. Хул хонгор, хэвэл , суга, цайвар хонгор зүйстэй. Гүү нь хээлээ 11сар орчим 5-6 дугаар сард унагална.
1192 оноос Голланд, Герман, ОХУ, Щвейцарь, Австрали зэрэг улсын амьтны хүрээлэнгээс тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах ажлыг тус орнууд, хувь хүн, байгууллагатай хамтран Төв аймгийн Хустайн нуруу, Говь-Алтай аймгийн Бижийнгол, Тахийн нуруунд 430 тахь байгальдаа хэвийн өсөн үржиж байна.
Унага даага нь чононд идүүлнэ. Их цастай хүйтэн өвөл бөөнөөрөө өлдөж турж үхдэг. Мөн ус бэлчээрээр хавчигдан, гүйж сарнин устсан байна.
Хулан адуу
Eguus hemionus hemionus: дэлхийн хэмжээнд ховордсон амьтан. Монгол оронд өдгөөгөс 100 гаруй жилийн өмнөөс бүр мөсөн устаж, дэлхийн амьтдын хүрээлэнгүүдээр тархсан. Биеийн урт 220 см, мундаагаараа 137см өндөр, сүүл 49см, жин 200 кг хүрдэг. Гэрийн адуутай харьцуулахад толгой том, чих урт, сүүл зөвхөн үзүүрийн хэсэгтээ шингэхэн богино хялгастай. Ерөнхий зүс хул, зун улаавтар хул, өвөл цайвар хул болдог.
Байршил нутагт нь мал бэлчээрлэх, чоно унага даагыг барих, хууль бус агналт зэргээс шалтгаан тоо толгой нь цөөрсөн. Гүү нь хээлээ 11 сар тээж 5-7 дугаар сард унагална.
Хавтгай тэмээ
Camelus bactrianus ferus: монголын цөлд цөөн тоогоор үлдсэн нэн ховор, дэлхийн хэмжээнд ховордсон амьтан. Биеийн галбир гэрийн хоёр бөхт тэмээтэй төстэй боловч гоолиг, бөх жижиг, шовгор, босоо, хүзүү урт нарийн, тавхай ялимгүй бага, хошуу бөмбөгөр уруул нимгэн.
Гэрийн тэмээнийхээс цайвар, элсэн шаргалаас улаан шаргал үстэй. Бие 340 см, сүүл 55см, хүзүү 74 см, сэрвээ 210 см, хондлой 220 см, бөхний өндөр 35 см, жин 550 кг. Бэлчээр, задгай усыг хүн, мал эзэгнэснээс болж идээшсэн нутгаа орхин дайждаг.
Чоно ботгыг нь олноор хөнөөдөг, орсон буур бие биеэ барих тохиолдол элбэг, өөх махыг ашиглах зорилгоор хулгайгаар агнадаг зэргээр тоо толгой нь хорогджээ. Монгол улсын хэмжээнд устгах аюулд орж болзошгүй, цөөн тоогоор үлдсэн амьтны нэг мөн.
Цагаан тогоруу
Grus Ieucogeranus: тогруутны багийн нэн ховор, дэлхийн хэмжээнд ховордсон зүйл. Бие том 120-140 см өндөр, дун цагаан зүстэй. Далавчны үзүүр хар, нүүр хошуу, хөл улаан. Эр нь эмээсээ арай том. Залуу тогоруу улаан туяатай, цагаан өдтэй.
Монголын нутгийг дайран өнгөрч зусдаг. Буйр, Тарь нуур, Бүхэгийн голд хавар тэмдэглэсэн. Монголд дөрөвдүгээр сарын сүүүлч, тавдугаар сарын эхээр нүүдэллэн ирж, зэлүүд нутагт зусдаг.