2025 оны улсын төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

2025 оны улсын төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа


1 сар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төсөвтэй холбоотой хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэнээр эцэслэн баталлаа.

Үүнд:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу хуулийн төслийн зүйл бүрээр санал хураасан. Улсын төсөвтэй холбоотойгоор 2025 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 26,485,278 сая төгрөг байхаар, төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 23,140,589.3 сая төгрөг байхаар батлав.

Нийт 21 заалттай 2025 оны улсын төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтад 106 гишүүн оролцож 69 нь дэмжсэнээр батлагдсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү