Б.Энхбаяр: 2025 оны төсөв батлах үеийн тэмдэглэл, танхимын бичлэгийг дөрөв хонож байхад УИХ-ын Тамгын газар гаргаж өгсөнгүй. Камеруудын дүрс устгагддаг гэнэ

Б.Энхбаяр: 2025 оны төсөв батлах үеийн тэмдэглэл, танхимын бичлэгийг дөрөв хонож байхад УИХ-ын Тамгын газар гаргаж өгсөнгүй. Камеруудын дүрс устгагддаг гэнэ


4 долоо хоног

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт буюу 2025 оны төсвийн төслийг баталсан чуулганы хуралдааны дүрс бичлэг, тэмдэглэлийг авах хүсэлтээ УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл уг хүсэлтийнх хариу дөрөв хонож байхад ирээгүй асуудлаар дахин албан бичиг хүргүүлж, байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "2025 оны төсөв батлах үеийн цаасан тэмдэглэл, танхимын видео дүрсийг дөрөв хонож байхад УИХ-ын Тамгын газар гаргаж өгдөггүй ээ. Тамгын газрын мэдээлэл технологийн газрын дарга нь өнөөдөр "УИХ-ын чуулганы хуралдааны танхимын камеруудын дүрсүүд хадгалагддаггүй, устгагддаг" гэв. Иймээс энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах эрх зүйн үр дагавар үүсэж болзошгүй болов" гэлээ.

тасалбар таслагч ба бичвэр нарын зураг байж магад

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү