Жиргээчдийн чих урт, ам хэл хурц аа. Отгонцэцэг Чулуунхүү хэмээх бүсгүй мисс З.Номинзулын зургийг тавьж “Баян Базараагийн шинэхэн амраг” гэж ил шулуухан жиргэжээ. Тэрээр цааш нь “Удаж байгаа шүү дээ. Тийм учраас 18 нас хүрээгүй 17-той байхдаа Монголын Миссийн тэмцээнд ялсан ч тухайн улс нь хүлээн зөвшөөрөхгүй, тэмцээнд оруулаагүй, энэ жил нөхөж орж байгаа. Баяны хүүхэн хүүхдээрээ шахуу бүхнийг арын хаалгаар авч байгаа башир аргатай” гэжээ.
Дашрамд дуулгахад З.Номинзул нь “Мiss universe Mongolia-2023” буюу өнгөрсөн оны үндэсний ялагч бөгөөд өнгөрсөн жил олон улсын тэмцээнд оролцох хүсэлтээ өгсөн боловч насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар оролцож чадаагүй аж.