“Фауст” жүжгийг дахин тоглоно

“Фауст” жүжгийг дахин тоглоно


4 жил

Германы суут зохиолч И.В.Гётегийн “Фауст” жүжгийг пост драм хэлбэрээр үзэгчдийн хүртээл болсон билээ. Ердөө гурван өдөр тоглосон уг жүжиг үзэгчдийн хүсэлтээр дахин нэг удаа буюу энэ сарын 10-нд ганцхан удаа дахин тоглогдохоор болжээ. 

Үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Фауст” жүжгийн гол дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Улсын драмын театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглосон юм. Харин “Фауст” жүжгийн чөтгөр буюу Мефистофелийн дүрд жүжигчин Т.Бархүү тоглож байна. Дэлхийн олон орны театрт “Фауст” жүжгийг тоглоход эл дүрийг тухайн орны хошин урлагийн мастерууд “амилуулж” байсан түүхтэй. Мөн энэ жүжигт залуу уран бүтээлч М.Лхагва, Б.Одгэрэл, Ц.Цэлмүүн, Б.Хатанбаатар нар тогложээ.

Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү найруулагч М.Батболд “Фауст” жүжгийг 2018 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэсэн бөгөөд жүжгийг зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва орчуулсан билээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
сайна [202.126.88.xxx] 4 жил
маш гоё
сайна [202.126.88.xxx] 4 жил
үгүй
сайна [202.126.88.xxx] 4 жил
үгүй
сайна [202.126.88.xxx] 4 жил
гоё