Аюуш бурхан. (монголоор цаглашгүй наст, төвдөөр цэгмид хэмээх үг). Үүнийг насан хутгийг хайрлагч, өнө удаан жаргуулагч , Амитабхи гэж нэрлэдэг байна.
Очирваань бурхан. Итгэлт хэмээх ба эртний энэтхэгээс гаралтай, догшин бурхан. Төвд, Монгол болон Төв азийн ихэнх оронд шүтдэг. Очирваань бурхан нь баруун гартаа таван үзүүрт очир атгаж, зүүн гараараа занаж чагж хийж, барын арьсан хормогч зүүж, хөл доороо нүгэл тэрсүүдийг дарсан байдлаар дүрслэгддэг. Түүний догшин ширүүн дүр агуу хүч чадлыг биширсэн олон янзын домог, үлгэр олон оронд дэлгэрчээ. Монголчууд Очирваань бурхныг сүн далайг очроор бүлж, үхэлгүй мөнхийн рашаан болгох чадалтай хэмээн үздэг ажээ.
Гомбо бурхан. Билиг сэтгэлээр бүтсэн бурхан анх энэтхэгт үүсжээ. Шашныг хамгаалагч Чойжин, амьтан бүгдийг харшлах шалтгаан, өвчин ад шуламс, хараал зүхэл, хилэнц нүглийг арилгадаг. Сайн зүйлийн юм бүгдийг бүтээж, ялангуяа нөхчсөн хойно завсрын зовлонг үзэхгүй диваажинд хүргэж өгдөг хэмээн үздэг байна.
Гонгор бурхан. Саад тотгорыг арилгагч, эд хөрөнгийг арвижуулагч бурхан. Цамба буюу Цагаан махгал ч гэдэг. Гонгор бурхныг шүтвэл айл гэр элбэг дэлбэг, баян цатгалан болдог гэнэ.
Дамдин янсан. Улаан ёсны гол ядам ба Ловонбадамжунайн гол шүтээн.
Дамдин чойжоо бурхан. Эрлэг номуун хаан. Энэ нь цамын хамгийн гол дүр. Дамчинчойжоо бурхан нь хорвоод шудрага үнэнийг сахиулан, хүний хийсэн нүгэл буяныг ялган салгагч шүүгч бурхан юм. Хүнлэг ёсноос гажсан бүхнийг зүүн мутар дахь цалмаар цаламдан ид шидийн хүчээр даран сөнөөдгийг, түүний баруун мутар дахь цалмын ид шидийн хүчээр хүчээр даран сөнөөдгийг түүний баруун мутар дахь ясан бороохой бэлгэдсэн байдаг.
Жансрайсиг. Зовлонт амьтныг энэрэн хайрлаж, зовлон зүдүүрээс ангижруулахын зэрэгцээ хязгааргүй хайр энэрэл, нигүүлсэхүй сэтгэлийг эрхшээсэн бурхан. Түүний олон янзын дүрүүд бий. Арьяабал, Жигдэнваанчиг зэрэг болно. Жанрайсигийн хамгийн их дэлгэрсэн дүр нь Нагжижанрайсиг юм.
Жамсран бурхан. Шашныг сахин хамгаалагч, нүгэлтнийг дарагч улаан өнгөтэй, догшин ширүүн, уурлаж хилэгнэсэн дүрт бурхан. Монголчуудын дунд догшин улаан сахиус гэгддэг.
Лхам бурхан. Шашныг хамгаалагч Чойжоо бурхан дөрвөн хувилгаан дүртэй.
Янжинлхам- Зуны тэнгэр (улаан)
Донжийлхам- Намрын тэнгэр (шар)
Гүнжийлхам- Өвлийн тэнгэр