Т.Мөнхсайхан: СЭМҮТ-ийг ирэх онд төвийн дулааны шугамд холбох ажлыг эхлүүлнэ

Т.Мөнхсайхан: СЭМҮТ-ийг ирэх онд төвийн дулааны шугамд холбох ажлыг эхлүүлнэ


4 долоо хоног

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд өчигдөр /2024.11.12/ СЭМҮТ-д ажилласан. Энэ үеэр тус эмнэлэг олон жилийн хугацаанд төвийн шугамд холбогдоогүй. Улмаар уурын зуух буюу нүүрсээр халаалтаа шийдэж ирсэн асуудал хөндөгдөж, олны анхаарлыг татсан.

Тэгвэл өнөөдөр /2024.11.13/ сайд нар ЗГ-ын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ "Энэ асуудлыг шийдвэрлэхээр салбарын сайдын хувьд Эрчим хүчний яамтай харилцаж байгаа. Ирэх онд тус эмнэлгийг төв дулааны шугаманд холбох ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна" гэх тайлбарыг өгсөн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү