УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханы нөхөр П.Баярмагнай УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны газрын даргаар томилогдлоо

УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханы нөхөр П.Баярмагнай УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны газрын даргаар томилогдлоо


1 сар

УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханы нөхөр П.Баярмагнай гэргийгээ УИХ-ын гишүүн болохтой зэрэгцэн АНУ-ын Сан Францискод суух консулаар томилогдож байв. Тэгвэл энэ удаад УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргаар томилогдлоо.

П.Баярмагнай нь АНУ-ын Волдорф коллеж, Денвер сургуулийг дүүргэсэн хэмээх намтартай, сэтгүүлч мэргэжилтэй. Экс гишүүнтэй суухаасаа өмнө АНУ-д амьдардаг, блог хөтөлдөг гэдгээрээ нийгмийн статусаа тодорхойлдог байв. Харин Б.Баярсайхан гишүүнтэй сууснаар албан тушаалын аль сор, сортоотойг авах болсон. Үнэхээр ч Б.Баярсайхантай суумагцаа Оюутолгойд Олон нийтийн харилцааны мэргэжилтэн улмаар Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дэд даргаар ажиллаж байгаад Сан Францискод суух консулын томилгоог өвөртөлж байв. Тухайн үед П.Баярмагнайг уг албанд томилогдсон нь эхнэрийнх нь нөлөө байсан гэж хардаж байв. Энэ нь ч тодорхой үндэслэлтэй хардлага. Тодруулбал, Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад АНУ, Сан Францискод суух элчингээр томилогдох тухай яригдаж байсан билээ. Гэвч тэрээр 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсноор энэ яриа намжиж харин нөхөр нь оронд нь элчин консулаар томилогдсон билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү