Нойрны дутагдалд орвол царай алддаг тухай судалгааг Карлоинска Институт хийжээ.
“Натурал нойрны дутагдал нүүрнээс харагддаг,” гэж судалгаанд тэмдэглэсэн байв. Тиймээс “Хүмүүс нойрны дутагдалтай хүмүүстэй харилцахаас төвөгшөөдөг” гэжээ.
Др. Тина Сунделины ахалсан баг 25 их сургуулийн оюутанг туршилтанд оруулжээ. Эхлээд тэднийг хоёр өдөр өдөр сайн унтуулаад зургийг нь авчээ. Оюутнууд хангалттай сайн унтсан гэдгийг илрүүлэхийн тулд багаж ашигласан байна.
“Хүмүүс нойрны дутагдалтай хүмүүстэй харилцахаас төвөгшөөдөг”
Долоон хоног завсарласны дараа эсргэээрээ оролцогчид хоёр шөнө зөвхөн дөрвөн цаг унтах даалгавар авав. Ингээд судлаачид 122 хүмүүст 25 оролцогчдын хоёр төрлийн харуулаад “Энэ зурганд байгаа хүнтэй харилцахыг хэр зэрэг хүсч байна?” , “Энэ хүн хэр итгэл даахаар хүн байна вэ?” зэрэг асуултууд асуужээ.
122 танихгүй хүнээс бүрдсэн хүмүүс нойроор дутсан хүмүүсийг амжилттай ялгаж чадсан байв. Тэд нойрны дутагдалтай хүмүүсийн дур татам байдлыг илүү багаар үнэлж, итгэл даахын хувьд ч гэсэн ялгаагүй хандлагатай байсан аж.
Судлаачдын онцолсоноор нүүрнээс нойрны дутагдлыг илрүүлж байгаа нь эволюцтай холбоотой.
“Нойр дутагдсанаас болсон уу үгүй юу хамаагүй, эрүүл бус царайтай хүмүүс өвчнөөс зайлсхийх механизмыг бусад хүмүүст идэвхжүүлэх магагдлалтай.” гэж тайлбарлажээ.
Хэдий дур булаам байдал эрүүл мэндтэй бараг холбоогүй ч “эрүүл харагддаг царай дур булаам харагддаг” гэсэн байна.
Тиймээс хангалттай сайн унтаж, амрах хэрэгтэй шүү.