Улсын хэмжээнд 4722 гаруй нэрийн эм бүртгэгдээд байна

Улсын хэмжээнд 4722 гаруй нэрийн эм бүртгэгдээд байна


8 жил

Монгол Улсад худалдаалагдаж байгаа эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн нь эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой юм. Эмийг Монгол Улсад бүртгэх үйл ажиллагаа 1994 оноос эхэлсэн ба одоогоор 4722 гаруй нэрийн эм бүртгэгдээд байна. Эмийг бүртгүүлэхдээ зохих журмын дагуу эмийн бүртгэлийн бичиг баримтуудыг бүрдүүлж Хүний эмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсний дараа Эмийн бүртгэлийн гэрчилгээ олгон цахим мэдээний сан буюу Лайсмед програмд бүртгэдэг.



Эмийн бүртгэлийг цахимжуулах ажил 2006 оноос эхэлсэн бөгөөд шинэчлэн сайжруулах ажил нь 2015 оноос үе шаттайгаар хийгдсэн. Лайсмед програм шинэчлэгдснээр эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуурын бүртгэлийн үйл ажиллагаа боловсронгуй болж бүртгэлийн явцыг хянах боломжтой болсон ба биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуурын бүртгэлийн мэдээний сан шинээр бий болох юм. Мөн эм, эмийн түүхий эдийн экспорт, импортын лиценз хүсэх үйл ажиллагаа илүү боловсронгуй болж байна. Харин иргэд Монгол Улсад бүртгэлтэй эмийн мэдээллийг хүссэн үедээ харж хуурамч эм худалдан авч амь нас эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлэх боломжтой юм. Мөн эмийн баталгаажсан хэрэглэх зааврын мэдээлэлийг авах боломжтой юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү