"Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар охиныг минь буруу оношилсон тул охин амиа алдсан"

"Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар охиныг минь буруу оношилсон тул охин амиа алдсан"


2 жил

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт ханиад, хатгаагаа эмчлүүлэхээр очсон охиныг минь “Гэдэсний ханиад” хэмээн буруу оношилж, долоо хоногийн дараа нас барсан хэмээн охины аав хэвлэлийн хурал зарлалаа.

Талийгаач охины аав Г.Энхбилэг “Охин минь эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш дөрвөн өдрийн дараа бие нь эрс муудаж, хэвтэрт орсон. Гэтэл эмч нар хүүхэд чинь анх ирэхдээ хэвтэрт орсон, муу ирсэн гэж байна. Өглөө гэрээсээ гараад БГД-ийн Нэгдсэн эмнэлэг рүү явах үеийн камерын бичлэг байгаа. Охин минь аавдаа тэврүүлээд зүгээр очсон.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 13-ны өдөр бие нь муудаж эрчимт эмчилгээний тасаг руу хэвттэл ээлжийн эмч орж хальт үзчихээд л яваад өгсөн. Орой нь хүүхдийн маань бие муудаад байна гээд хэлэхэд ээлжиндээ байхгүй байв. Тэгээд тасгийн эрхлэгчийг нь дуудаад хүүхэд үздэг эмч байна уу гэж үзүүлтэл антибиотик нь солигдсон ажиглана гэсэн.

Маргааш 14-ны орой сувилагч тариа хийх үед охины маань бие хавантай байсан. Цусны шинжилгээ авахад манай охиноос цус гарахгүй сувилагч нь гарыг нь мушгин цус гаргасан.

Эмчлэгч эмч нь хэлэхдээ "Монголд байдаг 5,4,3 дах антибиотикуудыг хийсэн. Муудаад байвал хоёр дах антибиотик руу орно. Гэхдээ танай охин цус алдах магадлалтай болсон байна" гэсэн. Тэгээд бид гармаар байна, эх нялхас руу очно гэхэд гаргаагүй. Шалтгаан нь эмнэлгийн тогтолцоо. Олон хүүхэд хэвтүүлснээрээ санхүүжилтээ авдаг болсонтой холбоотой.

Нэгдүгээр сарын 15-ны өдөр Батсолонго гэх эмч охины минь дээрээс хиймэл амьсгаа хийн, дараад эхэлсэн. Эхнэр бид хоёр юу болоод байгааг асуухад одоо эмч нар клиник эмчилгээ хийж байна. Гараад байж бай гэсэн.
 Гэтэл тэд мэргэшсэн эмч нар байгаагүй. Хэрвээ мэргэжлийн эмч ирсэн бол охин маань амьд сэрүүн байх байсан нь тодорхой.

Баянгол дүүргийн эмнэлэгт өнгөрсөн онд адилхан шалтгаанаар нас барсан зургаан тохиолдол гарсан.
Дараа нь охиноо хөдөөлүүлэх гээд Эх нялхсын моорог хариуцсан эмчид хандан “хүүхдэдээ задлан шинжилгээ хийлгэхгүй. Охиноо бүтэн биеэр нь нутаглуулна. Хэрвээ тогтоол, журам байдаг бол надаас зөвшөөрөл авна шүү гэж хэлсэн.
Гэтэл нэгдүгээр сарын 16-нд Эх нялхсын моорог хариуцагч эмч, Баянгол дүүргийн эмчлэгч эмч Басхүү нар задлан шинжилгээ хийсэн байв.

Харин гурван өдрийн дараа Буян- Өлзий гэх эмч залган “Уучлаарай миний дүү, манай эмчийн хариуцлагагүй байдлаас болоод чамд тогтоол шийдвэрээ танилцуулаагүй задлан хийчихлээ” гэв.

Задлан шинжилгээний хариу нь Эрүүл мэндийн яам, эмч нарыг өмөөрөн охиныг минь бие муутай, мяраалаг, харшилтай, суурь өвчтэй гэх хариу гарчихсан. Манай охин тийм өвчтэй байгаагүй.
Байцаагчдаа хандан “эмнэлгийн камерыг шүүж өгөөч, тариа тариулаад бөөлжөөд гарсан бичлэг байгаа. Үүнийг нотолгоо болгож өгнө үү” гэсэн. Харин Баянгол дүүргийн эмнэлгээс камер ажилладаггүй гэх хариу ирсэн.

Тэр эмнэлэгт хүүхдэд таарах тоног төхөөрөмж байдаггүй. Амьсгалын аппарат байсан ч маск нь таардаггүй.
Эмнэлгийн дарга нь эмч нараа удирдан зохион байгуулж чаддаггүй. Хүчил төрөгчийн аппарат нь ажилладаггүй.  
Нэгдүгээр сард цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Гэтэл одоог хүртэл шийдэж өгөхгүй, удаашралтай байна. Эмч, сувилагч, ажилчид, удирдлагад хариуцлага тооцуулахаар эцсээ хүртэл явна.
Эмнэлгийн дарга Балдандугар, эмчлэгч эмч Бадамжав, эрчимт эмчилгээний Эрдэнэзул, Оюунзул гэх эмч байсан. Тэдэнд хариуцлага тооцуулах болно” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү