Баяр наадмын өдрүүдэд аливаа эрсдлээс сэргийлэхийг зөвлөлөө

Баяр наадмын өдрүүдэд аливаа эрсдлээс сэргийлэхийг зөвлөлөө


7 жил

Жил бүрийн баяр наадмын өдрүүдэд нийгмийн эрүүл мэндийн асуудлууд болох хүн амын дундах хоолны хордлого, архины хордлого, усанд живэлт,осол гэмтэл, тэр дундаазам тээврийн осол, наршилт, артерийн даралт ихсэлтийн тохиолдлууд нэмэгддэг. Тиймээс ард иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс өнөөдөр ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Замын цагдаагийн албанаас хамтран олон нийтэд хандан мэдээлэл хийж байна. Монгол улсын хэмжээнд 2016 оны байдлаар 107559 хүн гэмтэж, зам тээврийн ослоор 17197 хүн гэмтэж, 484 хүн нас барсан нь нийт осол гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтын 2-р шалтгаан болж байна. Зам тээврийн ослын улмаас гэмтэгсэд нийслэлд их байгаа боловч нас баралтын түвшин орон нутагт өндөр байна.

Харин хоол хүнсээр дамжих өвчин, гэдэсний халдвар 2016 оны байдлаар улсын хэмжээнд бактерийн гаралтай хоолны хордлогот халдварын 430, сальмонеллёзын 181, цусан суулгын 2848 тохиолдол тус тус бүртгэгдсэн бөгөөд өвчлөлийг сараар үзвэл 4-р сараас ихсэж, 5-7 сард дээд цэгтээ хүрч, 9-р сараас буурч эхэлдэг. /ЭМХТ–ийн 2016 оны үзүүлэлт/

Усанд живэлт 2017оны07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 12 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 42 удаагийн усны осол гарч, 53 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 10 хүүхэд, 43 нь насанд хүрэгсэд байгаа юм./ОБЕГ/

Тиймээс иргэд та бүхнийг баяр наадмын өдрүүдэд анхаарал болгоомжтой амарч, зугаалж, наршилт, даралт ихсэх, усанд живэх, хоолны хордлого, архины хордлого, зам тээврийн осол гэмтлээс сэргийлж, 8-аас дээш сартай жирэмсэн эхчүүд хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна. Иргэд та бүхэн дараах зөвлөмжийг олон нийтэд түгээнэ үү.

Үүнд:

1.  Архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байх

2.  Голын ойр орчим бага насны хүүхдийг явуулахгүй байх

3.  Согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх

4.  Хоол хүнсээ зөв хадгалан, гарын ариун цэврийг сайтар сахих

5.  Ил задгай газраас хоол хүнс худалдан авахгүй байх

6.  Даралтны эмээ тогтмол ууж, хэт халалтын үед гадуур явахгүй байх

7.  Үер усны аюулаас болгоомжилж, гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан голд сэлэхгүй байхыг анхааруулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү