М.Нарантуяа-Нара гишүүн намынхаа даргатай эвлэрчээ

М.Нарантуяа-Нара гишүүн намынхаа даргатай эвлэрчээ


3 долоо хоног

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара гишүүн болон ИЗНН-ын дарга Б.Батбаатар нарын хооронд маргаан гарсан гэх мэдээлэл гарч, М.Нарантуяа гишүүн ч намынхаа даргыг хуралдаа суухгүй байгаа зэргээр багагүй шүүмжилсэн. 

Улмаар Иргэний Зориг Ногоон Намын Үндэсний хороо төрийн ордонд хуралдаж, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг намаасаа хөөх саналыг зарим гишүүд гаргасан байдаг. Мөн түүнийг ИЗНН-ын дэд даргаас нь огцруулсан юм. Харин өчигдөр /2024.11.20/ М.Нарантуяа-Нара гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан, "Намынхаа гишүүдийн хамт хуралтай зураг оруулах юмандаа байгаа байх. Намын даргатайгаа эр хүн шиг байвал эрх хүн шиг шиг л байна шүү гээд гар барилцсан. Нялуунаас шулуун нь дээр. Шударга ярилцаад шударга байцгаая л гэсэн. Нам дотроо, нам хоорондоо талцаж байхаар ажилдаа анхаарья" гэжээ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү