"Болор цом-42" наадмын эзнээр яруу найрагч А.Лхагва тодорлоо

"Болор цом-42" наадмын эзнээр яруу найрагч А.Лхагва тодорлоо


2 цаг

Оны шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом 42" наадам өчигдөр Монгол Улсын Филармонийн концертын танхимд боллоо. 

Наадмын ерөнхий шүүгчээр утга зохиол судлаач, доктор, профессор А.Мөнх-Оргил, шүүгчээр Яруу найргийн үндэсний төвйн тэргүүн Н.Минжинсайхан, СГЗ яруу найрагч Л.Эрдэнэбат, яруу найрагч Г.Галбаяр, Болор цомын эзэн яруу найрагч Л.Моломжамц нар шүүн тунгаажээ. 
42 дахь удаагийн "Болор цом" яруу найргийн их наадмын:  

  • Болор цомын эзнээр- 47.2 оноор Нацагдоржийн шагналт яруу найрагч Аюурбуньяагийн Лхагва тодорч, Болор цом, Эгшиглэнт Янжинлхам бурхныг гардан авлаа. 
  • Дэд байрт - 45.5 оноогоор яруу найрагч Л.Торой
  • 3-р байрт- яруу найрагч На.Батболд
  • 4-р байрт- яруу найрагч Ч.Ууганбаяр
  • 5-р байрт- 39.5 оноогоор МЗЭ-ийн шагналт яруу найрагч Нямдорж нар шалгарлаа. 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү