С.Цэнгүүн: Социализмын үеийн одон медалиа одоо болих хэрэгтэй

С.Цэнгүүн: Социализмын үеийн одон медалиа одоо болих хэрэгтэй


2 долоо хоног

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн баяр ёслолоор төрийн дээд одон медаль тараадаг байдал хавтгайрч байгаад шүүмжлэлтэй хандсан юм. Тэрбээр "Манай намын гишүүд хүртэл над руу “Одон медаль хөөцөлдөөд өгч болох уу” гээд залгаж байна. Социализмын үеийн одон медалиа одоо болих хэрэгтэй. 12 саржингаа үнэ цэнгүй болчихсон медаль тарааж, түүнийг нь олж өгсөн УИХ-ын гишүүнийг сайн хүн гэж ойлгодгоо болих хэрэгтэй" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү