Р.Эрдэнэбүрэн: Би түгжрэлийн сайд биш. 20 минутын хот үндэсний хороог удирдаж байгаа учраас түгжрэлийн сайд гэж яриад байна

Р.Эрдэнэбүрэн: Би түгжрэлийн сайд биш. 20 минутын хот үндэсний хороог удирдаж байгаа учраас түгжрэлийн сайд гэж яриад байна


2 долоо хоног

Энэ долоо хоногт Нийслэлд цас орсны улмаас замын хөдөлгөөний хурд удааширч, замын түгжрэл нэмэгдсэн. 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Өмнөх хоёр сайдын статус нь түгжрэл хариуцсан гэж явж байсан. Миний бие 20 минутын хот үндэсний хороог удирдаж байгаа учраас түгжрэлийн сайд гэж яриад байна. Нэгдүгээрт би түгжрэлийн сайд биш.

Гэхдээ түгжрэлийн асуудал чухал байгаа учраас энэ чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж, Засгийн газрын түвшинд оруулж байгаа юм. Өнөөдөр нэг тогтоол албажиж байна. Яг албажсаных нь дараа мэдээлэл өгнө. Тэр нь юу вэ гэхээр Улаанбаатарт 7 хоногт 1 удаа төрийн албан хаагчид зайнаас ажиллах тогтоол албажиж байна. Засгийн газрын хуралдаанаар орчихсон байгаа" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү