Өдийг хүртэл таны харж байсан хар нүхнүүд бол зураг биш. Харин иллустряц эсвэл график байсан. Дээрх зураг ч ялгаагүй. Одон орон судлаачид радио телескопийн датаг аваад хүний нүд харж чадах хэлбэрт шилжүүлдэг байлаа. Тэгвэл удахгүй бид хар нүхний жинхэнэ зургийг харах болно.
Одон орон судлаачид телескопуудаа холбож хар нүхний зургийг жинхэнээр нь буулгахаар төлөвлөж байна. Энэ бол дэлхийн судлаачдын хамтын ажил бөгөөд Макс Планкийн Инститүтээс зохион байгуулж байна.
Чилийн Атакама Ларж Милиметр Аррей радио телескопод 66 радио телескопийн таваг, антеныг Сүүн Замын төв-Кентавр А руу чиглүүлэн, 10 хоногийн ажиглалт хийх гэж байна.
Дэлхий даяар байрлуулсан бусад долоон радио телескоп Сүүн Замын супермасстай хар нүх рүү чиглэж, тэндээс ирэх бүх радио давалгааг хэмжинэ. Холбогдсон обсерваторууд асар өргөн талбайгаар тархаж, ажиглалтаараа нийлэн гэрлийг шүүснээр “виртуал телескоп”-ийг бүтээнэ. Энэ нь дэлхийн хэмжээтэй.
Сүүн Замын Кентавр А-г олж харахын тулд сансарт 26 жил болж буй Хаббл телескопоос 1.000 дахин сайн байх ёстой.
Одон орон судлаачид хар нүхийг харах дөхсөн хамгийн сүүлийн тохиолдол бол өнгөрсөн жили ЛИГО обсерватор 1.3 тэрбум жилийн өмнө мөргөлдсөн хос хар нүхнүүдээс цацарч буй орон зай-цаг хугацаа гажуудаж байгааг илрүүлэх үеэр тохиосон. Хар нүхийг илрүүлэхэд яагаад хэцүү вэ? Учир нь огторгйн төвд байгаа супермасстай хар нүхнүүд нэлээд жижигхэн ба тэнгэрт байгаа хамгийн том хар нүх Сүүн замын төвд байдаг.