Д.Пүрэвдаваа: Аудитын дүгнэлтгүй, хянагдаагүй төслийг төсөвт оруулж ирж байна


2 цаг
Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, өөрсдөдөө давуу эрх олгож байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа мэдээллээ.
 
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:
 
мнө нь төсөв хэлэлцэхэд УИХ-ын дарга ажлын хэсэг байгуулж, нам намын төлөөлөл оролцож, олон талын хяналттайгаар батлагддаг байсан. Энэ удаа Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг багш, эмч нарын цалинг нэмэх эх үүсвэр олж авахын тулд зардлаас хасах, зохицуулалт хийх үүрэгтэй. Гэвч хуульд тусгагдаагүй, маш олон шинэ төсөл, арга хэмжээг аудитын дүгнэлт, Сангийн яам хяналтгүй орж ирсэн. Жишээ нь, Хангайн бүсийн сургуулийн лабораторийн танхимын тоног төхөөрөмжид хоёр тэрбум төгрөг тавьсан байгаа. Хангайн бүс гэдэг нь яг хаана хийгдэж байгаа нь тодорхойгүй.
 
УИХ-ын гишүүд бүгд л тойрогтоо бүтээн байгуулалт, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх саналтай байгаа. Гэтэл ажлын хэсэгт орсон хүмүүс давуу эрхтэй байна. Шинэ санхүүжилт 1.1 их наяд. Энэ жил 363 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр оруулж ирсэн байгаа юм. Харин хасалт 331.8 тэрбум төгрөг. Ямар шалгуураар энэ бүх төслүүдээсээ хасаж байгааг Төсвийн байнгын хорооны гишүүд болон олон нийтэд ил болгох ёстой. 
 
Төсөвт өртөг нэмэгдүүлсэн төслүүд аудитын баталгаагүй орж ирж байна. Аудитын хуулийг үл ойшоож, дур мэдэн тоо оруулж ирж байгаа нь хууль бус үйлдэл. 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү