Өнгөрөгч өдрүүдэд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилсан ҮХЦ-д хүсэлт гаргах тухай асуудал нь УИХ-ын гишүүдийг “Гишүүн байх 4 жилийн хугацаанд нь хуулийн байгууллагаас шалгахгүй байх”-ыг агуулгатай болохыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн.
Тэгвэл эл асуудлын талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодруулах үеэр тэрбээр "Миний бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа намайг шалгаач гэж хуулийн байгууллагад хэлж байгаа" гэв. Түүний байр суурьтай холбоотойгоор сэтгүүлч "Та өөрийнхөө хүсэлтээр түдгэлзэж болдоггүй юм уу" гэхэд тэрбээр "Энэ чинь УИХ-ын гишүүний асуудал шүү дээ. Өөрөөс нь шалтгаалахгүй" гэлээ.
0
0
0
0
0
0