Олон насны зөрүүтэй ч хайр дурлалаа хамгаалж чадсан долоон алдартан

Олон насны зөрүүтэй ч хайр дурлалаа хамгаалж чадсан долоон алдартан


2 жил

Нас бол ердөө тоо хэмээн ярих нь бий. Харин хайр дурлалын харилцаанд олон насны зөрүүтэй байх нь нийгэмд тогтсон ойлголтыг эвдэх шаардлагатай болдог. Харин энэхүү эсэргүүцэл болон насны зөрүүг үл тоон хайр дурлалаа хамгаалж чадсан 7 алдартныг танилцуулж байна. 

1. Жүжигчин И Бён Хун (53), И Мин Жон (41)

Хосууд 12 насны зөрүүтэй. 2006 онд танилаараа дамжуулан танилцаж байсан тэд 2012 онд үерхэж байгаагаа олон нийтэд нээлттэй зарлаж, 2013 онд гэрлэж, 2016 онд анхны хүүхдээ өлгийдөн авчээ. 

 

 

2. Дуучин Мүн Хэ Жүн (45), Со Юүл (32)

2016 онд H.O.T хамтлагийн Мүн Хэ Жүн, Crayon Pop хамтлагийн Со Юүл нар болзож эхэлжээ. 2017 оны хоёрдугаар сард гэрлэх тухайгаа мэдэгдсэн нь олон нийтийг багагүй цочирдуулсан. 13 насны зөрүүтэй хосууд олны эсэргүүцлийн үл тоон гэр бүл зохиож хоёр хүүхэдтэй болжээ. 

 

 

3. Жүжигчин Су Жи Соб (45), хөтлөгч Чо Ын Жон (29)

2019 онд Су Жи Соб болон Чо Ын Жон нарыг болзож байгаа зургуудыг Dispatch дэлгэсэн. Хэдийгээр 17 насны зөрүүтэй ч хосуудын хоорондын зохицол олныг гайхшруулж байв. 

Жүжигчин Су Жи Соб жүжигчин Сун Еэ Жин нар "Be with you" киногоо сурталчлахаар SBS телевизийн Access Showbiz нэвтрүүлэгт оролцжээ. Тус шоуг хөтлөгч Чо Ын Жон хөтөлж байсан бөгөөд хосууд энэ үеэр анх танилцжээ. Нэвтрүүлгийн үеэр хосууд дэргэдэх хүмүүсээ ч үл тоон хөгжилдөж байсан нь нэвтрүүлэгт бичигдэн үлдсэн байдаг. Тэд 2020 онд албан ёсоор гэр бүл болжээ. 

 

 

4. Алдартай тогооч Бэк Жон Вон (56), жүжигчин Со Ёо Жин (41)

Хосуудын 15 насны зөрүү энтертайнмент салбарт багагүй шуугиан дэгдээсэн. Жүжигчин Со Ёо Жиний эцэг эх 30 насны зөрүүтэй тухай мэдээлэл цацагдсан нь бүр ч их дуулиан дэгдээж байв. Со Ёо Жин эцэг, эх нь насны зөрүү ихтэй ч нэг нэгнээ хүндэлж хайрладаг учраас насны зөрүүтэй хүнтэй гэрлэхээс татгалзахгүй хэмээн ярьж байсан бөгөөд хосууд 2013 онд гэрлэж нэг хүү, хоёр охинтой болжээ. 

 

 

5. Дуучин Шим Мина (52), дуучин Рю Филлип (35)

Хосуудыг болзож байгаа гэх мэдээлэл 2015 онд цацагдаж байжээ. Найзынхаа төрсөн өдрийн үдэшлэг дээр танилцсан тэд 2018 онд албан ёсоор гэр бүл болсон байна. 17 насны зөрүүтэй хосууд телевизийн нэвтрүүлэгт ихээр оролцдог. "Philmi Couple" хэмээх нэртэй юүтүб суваг хөтөлдөг тэд үргэлж нэгнээ дэмждэг байна. 

 

 

6. Дуучин Эрик (44), жүжигчин На Хе Ми (32)

Shinhwa хамтлагийн гишүүн Эрик болон жүжигчин На Хе Ми нар 2014 оноос эхлэн болзож эхэлжээ. Тухайн үед үерхдэг гэдгээ үгүйсгэсэн хосууд 2017 онд дахин болзооны цуурхалд өртсөн бөгөөд энэ үеэр үерхдэг гэдгээ баталж, тухайн жилдээ гэр бүл болжээ. 12 насны зөрүүтэй хосууд энэ оны гуравдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авчээ. 

 

 

7. Найруулагч Хон Сан Сү (62), жүжигчин Ким Мин Хэ (41)

21 насны зөрүүтэй Хон Сан Сү болон Ким Мин Хэ нарын гэрлэлт дуулиан шуугиан дүүрэн үргэлжилсэн. Найруулагч Хон Сан Сү Ким Мин Хэтэй харилцаа тогтоохын тулд эхнэр, гэр бүлээ орхисон гэдэг. Хосууд харилцаагаа 2017 онд ил болгосон нь сүйрэл дагуулсан гэхэд хилсдэхгүй. Кино урлагт тэднийг багтаах орон зай үгүй болж нийгмээрээ үзэн ядаж байв. Хон Сан Сү Ким Мин Хэтэй албан ёсоор гэр бүл болохын тулд экс эхнэрээсээ салах өргөдөл өгсөн ч шүүх түүнийг гэр бүлээ үймүүлсэн хэмээн буруутган салах өргөдлийг нь хүчингүйд тооцжээ. 

Энэхүү дуулианы дараа жүжигчин Ким Мин Хэ ямар ч дүрд сонгогдож чадаагүй бөгөөд зөвхөн Хон Сан Сүгийн бүтээсэн кинонд л дүр бүтээх болжээ. Өнөөг хүртэл харилцаагаа хадгалсаар байгаа тэд хамгийн сүүлд Берлиний олон улсын кино наадамд хамтдаа иржээ. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү