МАН-ын Удирдах Зөвлөл маргааш 12.00 цагт хуралдана


3 цаг

МАН-ын УЗ маргааш 12.00 цагт хуралдахаар болсон байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд хуралдаж Ж.Батжаргалыг даргаараа томилсон. Энэ асуудалтай холбоотойгоор МАН-ын Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Удирдах зөвлөлийг хуралдуулж байж албан ёсоор бүлгээ хуралдуулах талаараа хэдэнтэй мэдээлэл өгсөөр буй билээ. Одоогоор албан ёсоор тамгаа солилцоогүй. "Нөхцөл байдал хүнд байгаа тул хоёр талд зөрчилдөөд байж болохгүй. Тэгэхээр МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулж, тодорхой хэмжээний зөвшилцлийг хийж, шийдвэрийг гаргахаар төлөвлөж байна" гэх мэдээллийг өгч байгаа.

МАН-ын Их хурал ирэх сарын 15-ны өдөр товлогдсон. Үүнээс өмнө Удирдах зөвлөл дээрээ МАН-ын Бүлгийн даргын асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрэх гэж байгаа бололтой. Харин Их хурлаараа МАН-ын даргын асуудлыг нэг тийш нь шийдэх чигтэй байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү