Нийслэлийн Прокурорын Газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий өнөөдөр цаг үеийн асуудлаар тайлбар хийлээ.
Тодруулбал тэрээр "Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Б.Энхбаяр нийгмийн сүлжээнд Мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудаас тодруулав. УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Авлигын гэмт хэргийн холбогдох зүйл ангиудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Прокурорын байгууллагаас тодруулах нь зүйтэй гэж бичсэн байна. Энэ үнэн үү?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа:
"Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан улс төрийн нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, мөн улс төрийн нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх гэмт хэргүүдэд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал ирүүлсэн байна.
Прокуророос хэргийг хянаад, өнгөрсөн долоо хоногт мөрдөгчийн гаргасан санал үндэслэлтэй гэж үзэн, гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан улс төрийн нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан улс төрийн нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиудаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн байна.Одоогоор уг хэргээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэсэн байна.
0
0
0
0
0
0