Ө.Шижир: 2025 онд аймгуудын Засаг даргын хэрэгцээнд 30 орчим тэрбумаар машин авсан


6 цаг

 

УИХ-ын гишүүн Ө.Шижир цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрээр энэ үеэр "2019 онд орсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт Засгийн газрыг тогтвортой байлгах, Ерөнхий сайд илүү эрх мэдэлтэй байх чиглэл рүү явсан өөрчлөлт шүү дээ. Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хуульд тусгайлан зааж өгсөн. Цэц нэгэнт дүгнэлтээ гаргачихсан, үүнтэй би санал нэг байгаа.

2024 оны байдлаар 2.7 их наядаар үнэлэгдэж буй 40,734 ширхэг тээврийн хэрэгсэл төрд байна. Энэ жилийн хувьд зөвхөн аймгуудын Засаг даргын хэрэгцээнд 30 орчим тэрбум төгрөгөөр 80 орчим машин авсан байгаа. Энэ тоо нэмэгдээд явах байх. 

2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 9 жилийн хугацаанд зөвхөн улсын төсвөөс санхүүждэг 480 орчим байгууллагын 1 их наяд байсан урсгал зардал 4.5 их наяд болсон байгаа. Орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагуудынх 585 тэрбум төгрөг байсан бол одоо 2 их наяд болсон. Ингээд зөвхөн төрийн байгууллагуудын урсгал зардал 5 их наяд төгрөг болсон. Үүн дээр төрийн өмчит компаниудын мэдээлэл байхгүй. Би эдгээр 119 компанийн мэдээллийг явуулаач ээ гэхэд нэг ч компани ирүүлээгүй байна.

Ийм урсгал зардлуудаа эргэж нэг хараач ээ гэж хүсэж байна" гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү