Хуваар ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу МАН-ын бүлэг хуралдаанаа товлосон ч, "Буянт-Ухаа" спорт цогцолборт Их хурлаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Харин УИХ дахь АН-ын бүлэг "Их эзэн Чингис хаан" танхимд хуралдаж буй юм.
Тус бүлэг гурван асуудал хэлэлцэж байна.
- Эрүүгийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
- Ажлын хэсгийн танилцуулга зэрэг.
Үүнээс, УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд, "Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй" гэсэн өөрчлөлтийг тусгахаар ярилцаж буй аж. Нөгөө талд Их хурлаа хийж, даргаа тодруулсан эрх баригч намын дарга УИХ-ын дарга болох агуулга яригдаж байгаа билээ.
0
0
0
0
0
0