УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөөдөр өглөө 10:00 цагт эхэлсэн ч МАН-ын бүлгээс 14:00 цаг хүртэл завсарлага аваад байсан юм. Үдээс хойших хуралдаан 14:00 цагт эхэлсэн ч МАН-ын бүлэг 2026 оны төсвийн төсөл, өнөөдөр хэлэлцэж буй асуудлаар байр сууриа нэгтгэхээр хуралдаж байгаа тул чуулганы өнөөдрийн хуралдаанаас завсарлага авах хүсэлтийг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан илэрхийллээ.
Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу үг хэлсэн юм. Тэрбээр "Төрийн ажлыг явуулъя. Ардын Намынхан юун байр сууриа нэгтгэх вэ, яасан нэгтгэж ханадаггүй юм бэ? Ямар асуудал дээр байр сууриа нэгтгэх гэсэн юм. Засгийн газар тогтож үлдэхийн тулд УИХ-ыг авлигаддаг, тэр авлигаа явуулах эсэхээ ярилцдаг. Монголчууд харж байна шүү дээ. Хэд завсарлага авах гэсэн юм. ОДоо ажлаа явуулъя" гэсэн байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хуулийн дагуу завсарлага авах эрх 15:30 цаг хүртэл байгааг тайлбарласнаар хуралдаан өндөрлөлөө.
0
0
0
0
0
0