З.Нарантуяаг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаас чөлөөллөө


2 цаг

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан З.Нарантуяаг үүрэгт ажлаас нь өнөөдөр|2025.11.12|-ийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлжээ.

З.Нарантуяа нь Л.Оюун-Эрдэнийн танхимын үед буюу хамтарсан Засгийн газар байгуулагдан ажиллах хугацаанд Хөгжлийн банкны Гүйцэтгэх удирдлагаар томилогдсон юм. З.Нарантуяа нь АН-аас УИХ-д нэр дэвшиж, 2016-2020 онд парламентад сууж байсан нэгэн бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар Л.Гантөмөрийг ажиллах үед Хөгжлийн банкийг удирдаж эхэлсэн билээ.

Эдүгээ Г.Занданшатарын тэргүүлж буй танхимд АН хамтарч ороогүй тул уг чөлөөлөх шийдвэрийг гаргаж буй аж.

Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын бонд босгож, зарим бондын төлөлтөө санхүүжүүлсэн бөгөөд, үлдсэн хэсгээр нь, Д.Баясгалангийн эзэмшдэг "Бодь" группийн "Бөөрөлжүүт" төслийг санхүүжүүлэх асуудал ихээхэн анхаарал татаж байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү