Өрхийн сарын дундаж орлого 1.9 сая төгрөг болж, өмнөх оныхоос 71 мянган төгрөгөөр нэмэгджээ


2 сар

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн аравдугаар сарын нийгэм, эдийн засгийн дүн мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, нэг өрхийн сарын дундаж бодит орлого 2025 оны гуравдугаар улирлын байдлаар 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 71.7 мянган төгрөг буюу дөрвөн хувиар нэмэгджээ. Харин өмнөх улирлынхаас 11.7 мянган төгрөг буюу 0.6 хувиар буурсан байна.

Дундаж орлого өмнөх оны мөн үеэс нэмэгдэхэд:

-Цалин хөлсний орлого 79.4 мянган төгрөг буюу 8.5 хувиар нэмэгдсэн,

-ХАА-н үйлдвэрлэлийн орлого 7.5 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү