Б.Дашпүрэв: Банкаа дүүргэлээ гээд амьдрал сайхан болохгүй. Шатахууны нөөц бий. Уужуу хандъя


2 цаг

АҮЭБЯ-нд шатахууны асуудлаар мэдээллээ. 

Нийслэл Улаанбаатар хотод өчигдөр буюу энэ сарын 17-ны 17:00 цагаас хойш шатахуун дахин хомсдол үүссэн. 

Тэд энэ талаар "Улсын хэмжээнд АИ92 шатахууны сарын хэрэглээ 60-аас 65 мянган тонн. Энэ сарын 17-ны өдрийн байдлаар 45 мянган шатахуун орж ирсэн байна. Тэгэхээр одоогийн байдлаар хангалттай хэмжээний шатахууны нөөц байгаа гэж ойлгож болно.

Өчигдөр хомсдол үүссэн шалтгаан нь агуулахаас шатахуун түгээх станцууд руу хүргэдэг. Агуулах нь амралтын хоёр өдрийн нэгэнд нь амардаг. Зарим нь Бямба гарагт, дийлэнх нь Ням гарагт амардаг.

Бямба гарагт ачсан шатахуун Даваа гараг хүртэл иргэдийн хэрэгцээг хангах болдог. Замын дүрэмтэй холбоотойгоор өдрийн цагаар тээвэрлэлт хийдэггүй учраас агуулахаас ачигдсан ачаанууд Даваа гарагийн 21:00 цагаас замдаа гарч буй. Энэ хооронд шатахууны хомсдол үүссэн.

Түүнээс шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа. Оросын талаас хөнгөлөлттэй үнээр шатахуун авах гэрээ хэвээрээ үргэлжилж байгаа тул АИ92 шатахууны үнэ нэмэгдэхгүй.

Хэрэглээтэй холбоотойгоор агуулахын нөөц багассан. Энэ нөөцөө бүрдүүлэх хуваарилалт хийхэд тодорхой хугацаа шаардлагатай. Тиймээс эхлээд Улаанбаатар хотынхоо нөөцийг жигдрүүлээд дараа нь орон нутгийнхаа нөөцийг бүрдүүлэхэд анхаарна. Нэгэнт доголдчихсон асуудлыг буцааж хэвийн байдалд нь оруулахад тодорхой хугацаа шаардлагатай" гэв. 

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлэхдээ, " Банк дүүрэн байлаа гээд амьдрал сайхан болохгүй. Нөөц хангалттай бий. Уужуу хандъя" гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү