Х.Ганхуягийг ТБХ-ны даргаас чөлөөлж, Шадар сайдаар томилох асуудлыг өнөөдөр танилцуулна


2 цаг

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томилохоор болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, энэ сарын 7-нд Ерөнхий сайд Г.Занданшатар энэ саналаа УИХ-ын дэд даргад хүргүүлсэн байдаг. Дээрх асуудлыг өнгөрсөн баасан гарагт танилцуулах байсан ч Х.Ганхуяг нь Төсвийн байнгын хорооны даргын ажлаа хараахан хүлээлгэж өгөөгүй байсан тул асуудлыг хойшлуулсан юм.

Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс тов тогтоосны дагуу өнөөдөр Х.Ганхуягийг Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлөх асуудлыг байнгын хороогоор хэлэлцэж, дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

Сануулахад, өмнөх Шадар сайд С.Амарсайханыг Засгийн газрын гишүүний "Хариуцлагын гэрээ"-г зөрчсөн гэж үзэн, үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдсэн байдаг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү