Хятад улсын түлхүүр үг: Ногоон хөгжил

Хятад улсын түлхүүр үг: Ногоон хөгжил


5 сар

Зургадугаар сарын 5 бол Дэлхийн байгаль орчны өдөр юм. Хүн төрөлхтний бий болгосон олон янзын аюул заналхийлэлд эх байгаль өртсөөр байна. Иймээс байгаль орчныг хамгаалах асуудлаар нийтлэг ойлголтод хүрч, дэлхийн улсууд байгаль орчинд ээлтэй хөгжлийн зам хайж байна. Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпиний дэвшүүлсэн ногоон хөгжлийн үзэл баримтлал эдийн засаг, экологийн соёл иргэншлийн үзлийн гол агуулга бөгөөд шинэ эринд Хятад улс шинэ хөгжлийн төлөв байдал бий болгох чухал үндэслэл, онолын суурь юм. Нийтлэлд Хятадын ногоон хөгжлийн үзэл баримтлалын талаар танилцуулъя.

Хятадын эртний соёлд “Тэнгэр хүн амь нэгтэй” “Түмэн бодис зэрэг боловсрох” гэж эрхэмлэдэг бөгөөд нарны 24 улиралтай зохицох зэрэг экологийн ой санамжийг бий болгосон байдаг. 

"Байгаль хөгжвөл соёл иргэншил хөгжинө" гэдэг эртний гүн ухааныг Ши Жиньпин Хятадын бодит байдалтай уялдуулж, “Хүн байгаль зэрэгцэн орших харилцаа, байгалиа сйүтгэх нь хүн өөрийгөө хохироож буй явдал” гэсэн гол агуулгатай экологийн соёл иргэншлийн үзэл санаагаа боловсруулсан юм. 

“Ногоон хөгжил" гэдэг үг Ши Жиньпиний үзэл баримтлалын түлхүүр үг юм. Түүний хэлсэнчлэн “Эдийн засгийн хөгжлийг зөвхөн ДНБ-ний өсөлтөөс харах цаг биш". Харин “Эдийн засгийн хөгжил, экологийн орчныг хамгаалах харилцааг зөв шийдвэрлэж, экологийн орчныг хамгаалах нь үйлдвэрлэлийн хүчийг хамгаалж байгаа, экологийн орчныг сайжруулах нь үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлж буй явдал”, “Байгаль орчныг хохироон байж эдийн засгийн түр зуурын хөгжлийн хойноос хөөцөлдөж болохгүй.”

“Цэнгэг ус алтан эрдэнэ, цэцэгт уулс мөнгөн эрдэнэ” гэж Ши Жиньпин дурдсан нь хүн байгалийн эвсэг зохицонгуй ногоон хөгжлийн үзэл баримтлалыг дүрслэн тайлбарласан юм. Хятад улс үүний төлөө гурван талын зорилт тавьж ажиллаж байна. Нэгд, бохирдолгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлнэ. Хоёрт, экологийн соёлын үйлчилгээний бүтээгдэхүүн гаргаж, 2035 он гэхэд дэлхийн хамгийн том үндэсний парк байгуулах зорилготой. Гуравт, үйлдвэрлэл экологийн уялдаатай эдийн засгийн тогтолцоо байгуулж, экологийн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлнэ. 

“Уул нуруу ус мөрөн ой хөвч тариалангийн талбай нуур цөөрөм бол хүн төрөлхтний оршин амьдарч хөгжихийн бодисын суурь" гэж Ши Жиньпин үзсэн бөгөөд эдгээрийг системтэй хөгжүүлэхийг чухалчилжээ. 

Үүний төлөө хатуу хууль мөрдүүлж, хатуу тогтолцоо хэрэгжүүлэн, эрчим хүч, үйлдвэрлэлийн бүтцийг сайжруулан, 2030 он гэхэд “Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын оргил үеийг дуусгавар болгох”, 2060 он гэхэд “Бохир хийн ялгарлыг саармагжуулах” зорилт тавьсан байна. 

Хятад улсын таримал ой хөвчийн талбай дэлхийд тэргүүлж, сүүлийн 20 жилд ойжуулсан талбай дэлхийд шинээр нэмэгдсэн ойжуулалтын 25 хувийг эзэлж байна. 

Ши Жиньпиний ногоон хөгжлийн үзэл баримтлал болон Хятад улсын туршлага нь өөртөө болон дэлхий нийтийн өмнө хариуцлагаа ухамсарлан хүлээсэн явдал юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү