Архитектур Метцийн Одо; Байршил: ААХЕН ГЕРМАН
Франкийн хаан Шарльман Аахен дахь (өөрөөр мөн Ай-ла-Шапел гэдэг ) ордондоо захиалан бариулсан сүрлэг Палатины дуган түүний мөнх нойрсох нутаг бөгөөд дараа үеийн хаадын ширээнд залрах газар болсон юм. Шарльманы ордон үлдэж хоцроогүй ч дуган үлдсэн бөгөөд ( XVI. XV зууны үеийн өргөтгөлүүдийн хамт) Европт “Харанхуй зуун” гэж нэрлэгддэг гэдэг үеийн архитектураас үлдсэн хамгийн сод дээж билээ.
Шарльман болон түүний архитектур болох эртний бичээст бичигдсэн Метцийн Одо хоёр уг дуганыг, арван зургаан талт хана, найман талт бөмбөгөр оройн дээр очиж нийлж байгаа тун ч өвөрмөц загвартай барьжээ. Энэхүү бөмбөгөр- төвтэй загварын санааг Константинополийн Византын Айя София , Италийн Равенна Сан Витале зэрэг сүмээс авсан байж болох юм. Византын (зүүн Ром) христ хаадын барилгын загваруудыг дуурайснаараа Шарльман өөрийгөө эзэн хаан гэж харуулж байсан бөгөөд 800 оны зулсарын өдөр пап түүнд хааны титэм соёрхжээ.
Хэдийгээр дуган Византын сүрлэг сүмүүдээс санаа авсан байж болох ч түүн шиг том барилга биш бөгөөд бөмбөрцгийнх нь диаметр ердөө 14,5 метр. Архитектур эртний Ромын загваруудаас эхтэй Византын хэв маягийг хялбаршуулан хэрэглэсэн ажээ. 16 талт амбулаторийн хагас нуман дээвэр болон төвд байгаа бөмбөгөр дээвэр нь хөндлөн огтолсон нумнуудтай. Эдгээр орон зайн чимэглэл баялаг хэдий ч цаанаа л энгийн. Нумнуудын олон өнгийн чулуу болон ханын өнгөт гантигнууд гоёмсог харагдах агаад нуман дээвэр дэх шигтгэмэл, хүрэл эдлэл, алтан чимэгнүүдтэй гоё зохицжээ. Энэхүү баялаг чимэглэлүүд цонхоор орж ирэх гэрэл, лааны гэрэлд гялтран доторх орчныг ид шидийн мэт санагдуулна.