Тэрбээр "Амралтын өдрүүдэд шатахууны агуулахууд, гааль, хяналтын байгууллагууд амардаг ч сүүлийн 14 хоног очёр дараалал, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой агуулахуудыг ажиллах чиглэл өгч ажиллуулсан. Өнгөрсөн амралтын өдрүүдээр ихэнх компани инженер техникийн ажилчдыг амраасан байна.
Өнөөдөр шатахуун түгээх станцуудыг захаас нь цэнэглээд явна. Оросын холбооны улсаас боломжоороо ачилтуудыг хийж байна.
Яг одоо толгойт өртөөнд 65 вагон АИ92 автобензин бууж байна. Хотод үүссэн дараалал бол цаг зуурын асуудал. Орон нутгийн хангалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Агуулах, савтай л болох хэрэгтэй байна. Цогцоор нь шийдэхэд 1,5 тэрбум ам.доллар шаардлагатай. Төсөв шийдэгдвэл 1-1,5 жилийн дотор л барихаар юм байна лээ. Нөгөө талдаа хэрэглээ ч жилдээ 20 хувь өсөөд байдаг. Төсөв явбал тодорхой эх үүсвэр суулгахаар ажиллаж байна" гэлээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуунгүй болсон түгээгүүрийн газруудад хангалт хийхээр ажиллаж байгаа талаар мэдээлж байна.