Хүнтэй өдөр бүр тааралдаж байдаг сэрээтэн амьтны нэг бол шувуу юм. Биеийн бүтэц,зохион байгуулалт, гарал үүслийн ерөнхий шинжээрээ мөлхөгчидтэй ойролцоо. Хоёрдогч удаагаа явгалсан оцон шувуу, тэмээн хяруулаас бусад нь нисдэг болсон.
Тэдний бодисын солилцоо маш эрчимтэй төдийгүй бие нь тогтмол өндөр темпратуртай байдаг. Зүрх нь дөрвөн тасалгаатай ба артерийн цус нь венийхтэйгээ холилдохгүй бүрэн тусгаарлагдсан. Бие нь өдөөр хучигдаж, өмнөд мөч нисэхэд зохилдон далавч болж хувирсан. Их тархи маш сайн хөгжилтэй. Агаарт нисэхэд зохилдон суга, хэвлийн хийн уутууд үүсч, яс нь хөндийтэй, хөнгөн болсон ба цээжний нисэх булчин маш сайн хөгжсөн.
Монгол орны нутаг дээр одоогийн байдлаар 19 баг, 61 овог, 204 төрөлд хамаарах 470 орчим зүйлийн шувуу байдаг болох нь мэдэгдээд байна. Тэдгээрээс 81 зүйл нь суурин амьдралтай, 391 зүйл нь нүүдлийн болон манай орны нутгийг дайран өнгөрдөг. Манай оронд тархсан шувуудаас
Монгол улсын Улаан номонд борцгор хотон, цагаан тогоруу, цагаан толгойт ямаан сүүл, могойч загалай, бор бүргэд, усны нөмрөг бүргэд, реликт цахлай, бахим хошуу хургач, одой галуу, байгалийн нугас, ундар шумбуур, цэн тогоруу, хар тогоруу, хан бүргэд, ооч ёл, азийн цууцил, монгол хуланжороо, хонин тоодог, жороо тоодгой, усны бух шувуу, бичил одой бух, зээрд дэглий, манхин галуу, гэзэгт нугас, хуруут хун, хархираа тогоруу, цагаан сүүлт нөмрөг бүргэд, алтайн хойлог, зэрлэг гургуул, загийн бор шувуу, ойн шийхнүүхэй, шагшуурын шатан сүүлт, өгөөлэй шулганаа, наран хөмрөг, шар элэг хөмрөг зэрэг 35 шувуу бүртгэгджээ.
Борцгор хотон Pelecanus crispus. Дэлхийн хэмжээнд ховордсон зүйлийн шувуу. Бие том 13 кг хүртэл жинтэй. Хүчирхэг урт, өргөн хошуутай.
Монголд Ховдын Хар ус нууранд өндөглөдөг. Өвөлжсөн газраасаа 4 дүгээр сарын эхээр нүүдэллэн ирдэг. 5 дугаар сарын дундуур шаргалдуу туяатай, цагаан 89,6*58,7мм-ийн хэмжээтэй 1-2, заримдаа 2-4 өндөг гаргана. Эмэгчин нь өндөгөө дарж, 40 хоносны дараа нүдээ нээгээгүй ангаахай гарч, арваад хоногийн дараа цагаан ноолуур өдөөр хучигдан усанд сэлэх, 70 гаруй хоноод нисэх чадвартай болдог. Хотонгийн хошуугаар хурдан морины хусуур хийдгээс болж тоо толгой цөөрч улмаар мөхөх хандлагатай байна.
Цэн тогоруу Grus vipino. Нэн ховор зүйл. Бие том, өндөр нь 136,5 см, цайвар саарал зүстэй, 3-4 настайдаа үржилд орно. 4 дүгээр сарын сүүл, 5 дугаар сарын эхээр 2 өндөг гаргана. Дэгдээхий шавьж, хорхой, ургамлын үндэс, нахиагаар хооллон 8 дугаар сард нисэх чадвартай болно. Хятадын нутагт өвөлжинө.
Хятадын зүүн хойд хэсэг, ОХУ-ын Чит мужийн баруун хязгаар, Амар мөрний хөндийгөөр тохиолдоно. Онон, Хэрлэн, Улз, Халх, Багттах, Нөмрөг Хараа, Буур, Туул, Хар ус нуур, Авдрант орчмоор тааралдана. Үржлийн хугацаанд олонтаа гардаг хээрийн түймэр, чоно, нохой, ойн солонго, бүргэд, хар ба хон хэрээ зэрэг нь өндөг, дэгдээхийд онцгой аюул учруулна.
Хар тогоруу Grus moncha. Нэн ховор зүйл. Жижиг биетэй, толгой хүзүү цагаан, бие хар, хар саарал зүстэй, 4 дүгээр сарын сүүлчээр үүрээ засч, 2өндөг гаргана. Дэгдээхий 8 дугаар сард нисч эхэлнэ. Шавьж, мэлхий, ургамлын үндэс, үр жимсээр хооллоно. 6 дугаар сарын эхээр 10-30-аараа сүрэглэнэ. Үржилд ороогүй бодьгалууд зусна.
ОХУ, Солонгос, Япон, Хятадад өвөлжинө. Тонголд нүүдлийн болон зусах байдлаар тааралдана. Хэрлэн Улз голоор хэдэн зуугаараа үзэгдэнэ.