Өнгөрсөн зунаас хойш барууны хэвлэлүүдээр тогтмол яригдаж байгаа Их Британи Европын Холбооноос гарах буюу Брекситийн тухай гурван баримтыг хүргэж байна.
1. 50-р заалт гэж юу вэ?
Хэдхэн цагийн өмнө Тереза Мей Их Британийг Европын Холбооноос гарах үйл явцыг эхлүүлэх 50-р Заалтанд гарын үсэг зурлаа. Та 50-р заалт гэсэн үгтэй Брекстийн тухай мэдээг унших үедээ олон таарсан байж магад. Тэгвэл энэ нь юу вэ?
2009 оны 12-р сард ЕХ-ы улсууд Лиссабоны Гэрээнд 50-р заалтыг оруулсан. Үүнд:
- ЕХ-ы гишүүн улс өөрийн шийдвэрээр ЕХ-оос гарах эрхтэй
- Тухайн улсад ЕХ-ыг орхих хэлэлцээ хийх хоёр жил олгонo гэсэн хоёр заалт оржээ.
Лиссабоны гэрээнд гишүүн улсууд 2007 онд гарын үсгээ зурж, 2009 оноос эхлэн хэрэгжиж эхэлжээ.
2. Дүрвэгсэд гол шалтгаан байв уу?
Их Британи өнгөрсөн 2-р сард 3.000 дүрвэгч хүүхдийг авахаас татгалзсан. Үүнээс өмнө ерөнхий сайд Тереза Мей ч хүлээн авах дүрвэгчдийнхээ тоог ихэсгэхийг эсэргүүцэж байв. Экс ерөнхий сайд Дэвид Камерон 20.000 дүрвэгч авах амлалт өгсөн ч тоондоо хүрээгүй гэсэн шүүмжлэлийг дагуулсан юм.
Америкийн либерал сэтгүүл NewRepublic-ийн анхааруулсанаар Брекситийн цаад шалтгаан Их Британий хүлээж авахыг хүсээгүй дүрвэгчид гэжээ. Брексит яригдсан цагаас хэвлэлээр шуугисан гол сэдэв эдийн засаг байсан ч энэ салбар хоёр талдаа яаж тусах нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.
3. Хоёрдахь шалтгаан гадаадын ажилчид
Польш улс Брекситийн улмаас хамгийн их сэтгэл түгшиж байв. Тэдний 800.000 гаруй ажилчин Их Британид амьдардаг. Энэ нь Их Британид хамгийн олноороо амьдардаг гадаадын ажилчид. Нэгэнт Брексит биелэх нь тодорхой болсон учир 2016 онд 2.6 саяаар бүртгэгдэж байсан Их Британид байгаа ЕХ-ы гишүүдийн ихэнх ажилчдад Их Британийг орхих гэсэн сонголт үлдэж байх шиг байна.