Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна


52 минут

Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, ЭЦА-аас койн гаргаж зах зээлээс нийтдээ 24 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, улмаар 12 тэрбумын өртөг бүхий койныг зах зээлд гаргасан гэж үзэн Б.Идэр-Одыг шалгаж байгаа юм.

Түүний ээж Ц.Оюунгэрэл цахим орчинд хүүгийнхээ хэргийг хаагдсан гэж мэдэгдээд байгаа бол хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаагүй үргэлжилж байгаа аж. Б.Идэр-Одыг Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байгаа бөгөөд хөх булант зар гэдэг нь олон улсын хэмжээнд интерполын шугамаар эрэн хайх ажиллагаа юм.

Тэрбээр хоёр жилийн өмнө Австрали Улс руу оргон зайлсан байдаг

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү