Эсэн доторх хөгшрилтийг удаашруулах боломжтой гэж шинэ судалгаагаар дүгнэжээ. Гэхдээ үүнд дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гаргах шаардлагатай.
“40 настай байлаа гээд биологийн хувьд 40 настай гэсэн үг биш шүү,” гэж дасгалын шинжлэх ухааны профессор Ларри Такер тайлбарлажээ. Түүний зөвлөж буйгаар “Жинхэнэ наснаасаа залуу гэмээр хүмүүс байдгийг бид бүгд мэднэ. Биеээрээ идэвхтэй байх тусам бидний биеийн биологийн насжилт багасдаг.”
40 настай байлаа гээд биологийн хувьд 40 настай гэсэн үг биш шүү
Бригхам Йонг Их Сургууль энэ судалгааг хийж, Preventivive Medicine-д мэдээлжээ. Тэд судалгаагаар хөдөлгөөний идэвх ихтэй хүмүүс суунга амьдралын хэв маягтай эсвэл дунд зэргийн хөдөлгөөний идэвхтэй хүмүүсийг бодвол теломер нь их байдгийг нээсэн.
Теломер бол эсний насжилтанд нөлөөлдөг чухал эс. Насжилтыг дагаж теломер богиносдог.
Такерын судалгаанд хөдөлгөөний идэвх ихтэй хүмүүс суунга хүмүүстэй харьцуулвал насжилт нь есөн жилээр удааширдаг. Хөдөлгөөний идэвх ихтэй гэдгээр эмэгтэйчүүд өдөрт 30, эрэгтэйчүүд өдөрт 40 минут хөнгөн алхаагаар гүйхийг оруулсан байна.
Судалгаанд ашигласан 5.823 хүний датаг харахад суунга хүмүүсийн теломер хамгийн богино байжээ.